Чөлөөт бөх: Якут аваргын тухай кино хийнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 14

Якутын “Sanaa Cinema” студи “Несломленный” хэмээх спортын драм кино хийх болсноо зарлалаа. Несломленный гэдэг нь хугараагүй гэсэн утгатай үг бөгөөд Якутын бөхийн анхдагч, алдарт Вячеслав Карповын тухай өгүүлэх юм. Карпов бол ЗХУ-ын хэмжээний тэмцээнд түрүүлсэн анхны якут бөх. Тэрээр 1965 онд Махачкалад болсон чөлөөт бөхийн идэрчүүдийн улсын аваргын тэмцээнд түрүүлж байлаа. Карпов 10 настайгаасаа нэрт дасгалжуулагч Дмитрий Коркины удирдлага дор хичээллэсэн. Харамсалтай нь Вячеслав Карпов 2021 оны наймдугаар сард 74 настайдаа ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн билээ.

Киног Якутын ардын зохиолч Егор Неймоховын “Несломленный” туужаас сэдэвлэн бүтээсэн. Дэлхийн аварга болохыг мөрөөдөж байгаа Ньургун гэх якут хүү гол баатар нь. Хүү хичээж зүтгэсээр том болоод дэлхийн аварга болох мөрөөдлөө биелүүлж чадна. Сайхан гэрбүлтэй, найз нөхөд олонтой. Якут тэр чигээрээ түүнийг хүндлэн биширнэ. Гэвч алдар хүндийн оргилд гараад Ньургун биеэ тоож, өөрчлөгдсөнөөр амьдрал нь нуран унах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top