Хакүхо аварга бөх сонирхогчидтой уулзалт хийлээ

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 14

Вандангийн Даваа, Токио хот

Токио хотын Сүмида дүүргийн Рёогокү дахь Сүмо бөхийн түүхийн музейд “69 дахь аварга Хакүхо Шёо” үзэсгэлэн энэ сарын 9-нөөс 23ны өдрийг хүртэл олны хүртээл болж байна.

Энэхүү тусгай үзэсгэлэнгийн агуулга нь их аварга М.Даваажаргал Хакүхогийн 20 жил сүмогоор барилдсан замналын түүхийг тусгасан байна. Өчигдөр буюу нэгдүгээр сарын 13-нд музейн танхимд М.Даваажаргал Хакүхо аварга буюу Магаки багштай үзэгч сүмо дэмжигчдийн уулзалт ярилцлага боллоо.

Уулзалтын үед Хакүхо “Анх Японд бид долуулаа ирж байлаа. Би сүмо барилдана гэхээсээ илүү Японыг үзчихээд буцья гэсэн бодолтой байсан юм. Аав маань ч тэгж бодож байсан. Ээж минь онгоцонд суухад хоёр нүдэндээ нулмистай үдэж байлаа. Учир нь би айлын отгон хүү, энд ирэх хүртлээ аав ээжийн өвөр дамжсан хүн байлаа. Надтай хамт Монголоос ирсэн нөхөд маань бүгд л сүмогийн дэвжээнд орчихсон, би ганцаараа үлдчихээд нутаг буцахын даваан дээр Миягино багштай таарч, энэ дэвжээндээ орсон билээ. 20 жил гэдэг өчигдөр шиг л санагдаж байна. Барилдаж байхад тал бүрээр дэмжин сэтгэлийн урам хайрласан та бүгдэд талархсанаа илэрхийлье. Багш болсон намайг болон Сүмогийн холбоо, бие бүрэлдхүүнийг цаашид ч дэмжин түшиж байхыг хүсье гэснээр нэг цаг үргэлжилсэн уулзалт ярилцлага өндөрлөв.

Их аварга сүмогийн дэвжээнд барилдаж байхдаа сүмогийн түүхэн амжилтыг зурган удаа тогтоож, Гиннесийн номонд бүртгэгдсэн нь музейн үзмэрт байршсан байна.

Гэрэл зургийг В.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top