Дарья Белодед 52-ыг алгасаж, 57 кг-д барилдана

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 14

Украины жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагч Виталий Дуброва сэтгүүлчдэд 2024 оны олимпын циклд хэрхэн бэлтгэх талаараа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Дуброва “48 кг-ийн жинд өөр тамирчин бэлтгэх болсон. Дарья өөр жинд шилжинэ. Даша энэ жинд дэлхийн хошой аварга болсон ч дараа нь Европоос мөнгө аваад Токио олимпод хүрэл медаль хүртсэн. Тэр жин маш их хасаж байлаа. Токио олимп нэг жилээр хойшлогдсон нь түүнд маш муугаар туссан. Одоо тэр 172 см өндөр, 56-58 кг жинтэй. Дахиж жин хасуулж, 52 кг-д барилдуулж зовоогоод хэрэггүй гэж бодож байна. Сэтгэл зүйн хувьд ч 57 кг түүнд яг тохирно. Дарья ганц жилийн дотор л шинэ жиндээ дасаж чадна. 48-д барилдаж байсан шигээ амжилт үзүүлж чадна. 21 настай залуу тамирчин шүү дээ” гэж ярьжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top