Олимп, ДАШТ-ий медальтнуудад халгаатай “Сорилго” тэмцээн өндөрлөв

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 15

Дөрөвдүгээр сард Монгол Улсын нийслэл Улаанбаатарт болох бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох багаа, үндэсний шигшээ баг тамирчдыг сонгох "Улаанбаатар-2022" Сорилго тэмцээн нэгдүгээр сарын 13-14-нд Сонгинохайрхан дүүргийн спорт хорооны зааланд боллоо.

Тэмцээнд 28 байгууллагын 264 тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр 10 жинд өрсөлдөв. Сүүлийн өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 79, 86, 92, 97, 125, эмэгтэйчүүдийн 50, 53, 55, 57, 59 кг-ын жингийн барилдаан боллоо. "Лондон-2020" олимпийн наадам болон "Нур-Султан-2019" ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Б.Болортуяа, "Будапешт-2013" ДАШТ-ий мөнгөн медальт Э.Сумъяа, "Осло-2021" ДАШТ-ий хүрэл медальт Т.Тулга, М.Лхагвагэрэл, Э.Гантуяа, Д.Отгонжаргал нар жиндээ түрүүлж чадаагүй гэж бодохлоор энэ удаагийн тэмцээн ямархуу өрсөлдөөнтэй болсоныг илтгэнэ.

Хаалтын үеэр чөлөөт бөхийн Азийн АШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт ОУХМ Мөнхболдын Дөлгөөн, "Осло-2021" ДАШТ-ий тавдугаар байрын шагналт ОУХМ Энх-Амарын Даваанасан нарыг Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан тэмдгээр, Баянхонгор аймгийн дасгалжуулагч спортын мастер Совдын Мөнхдуулдах, ОУХМ Цэвээнсүрэнгийн Цогбадрах, Бат-Эрдэнийн Бямбадорж, Зоригтын Болортунгалаг, Хүрэлхүүгийн Болортуяа, Цогт-Очирын Намуунцэцэг нарыг Биеийн тамир, спортын улсын хорооны жуух бичгээр шагналаа гэж Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.

Эрэгтэйчүүдийн 57 кг:

1. З.Занабазар (Хилчин)

2. Э.Дөлөө (Алдар)

3. Н.Насанбуян (Хасу-Мегастарс)

3. М.Даваабанди (Алдар)

61 кг:

1. Н.Наранхүү (Хасу-Мегастарс)

2. Д.Балжинням (Алдартан)

3. Ц.Мандалсүрэн (Алдартан)

3. Ц.Чинзориг (Алдар)

65 кг:

1. Ц.Цогбадрах (Алдар)

2. Э.Төгсжаргал (Хасу-Мегастарс)

3. Т.Тулга (Хүч)

3. Б.Буд (Харгант цамхаг)

70 кг:

1. Э.Тэмүүлэн (Хасу-Мегастарс)

2. Б.Батмагнай (Алдар)

3. Ш.Дэлэг (Их шавь)

3. Г.Бэгзжав (Аваргууд академи)

74 кг:

1. Б.Бямбадорж (Сүлд)

2. Ч.Гэндэн-Яримпил (МУБИС)

3. О.Сүлдхүү (Хасу-Мегастарс)

3. М.Мөнхбат (Аваргууд академи)

Эмэгтэйчүүдийн 62 кг:

1. Б.Хонгорзул (Баянхонгор)

2. С.Цэрэнчимэд (Алдар)

3. Э.Гантуяа (Хилчин)

65 кг:

1. Ө.Пүрэвсүрэн (Баянхонгор)

2. Т.Энхжин (Алдар)

3. А.Даваажаргал (Налайх)

68 кг:

1. Э.Дэлгэрмаа (Хүч)

2. З.Болортунгалаг (Хилчин)

3. Б.Найдансүрэн (Алдар)

72 кг:

1. Э.Даваанасан (Алдар)

2. Д.Цогзолмаа (Орхон, Ирээдүйн одод)

3. Э.Цэвэгмид (Алдар)

76 кг:

1. Г.Ариунжаргал (Алдар)

2. Г.Уртнасан (Хилчин)

3. Н.Загардулам (Хилчин)

Хоёр дахь өдрийн дүн:

Эрэгтэйчүүдийн 79 кг:

1. Э.Бямбадорж (Баянхонгор)

2. Д.Батзул (Хасу-Мегастарс)

3. Л.Батбаяр (Женко)

3. А.Дөлгөөн (Хасу-Мегастарс)

86 кг:

1. М.Тэмүүжин (МУБИС)

2. Б.Бат-Эрдэнэ (Хилчин)

3. Б.Цэрэндаш (Орхон, Ирээдүйн одод)

3. Д.Төгс-Эрдэнэ (Хангарьд)

92 кг:

1. Д.Оргилох (Хасу-Мегастарс)

2. М.Цогтгэрэл (Хангарьд)

3. А.Мягмарсүрэн (МУБИС)

3. Н.Шинэтөр (МУБИС)

97 кг:

1. Ө.Батзул (Хангарьд)

2. Ц.Мөнхбаяр (Хангай хүчтэн)

3. Э.Уугангэрэл (Арслан)

3. О.Үйтүмэн (Алдар)

125 кг:

1. Э.Батмагнай (Алдар)

2. М.Лхагвагэрэл (Хилчин)

3. Ч.Алтангэрэл (Хилчин)

3. Б.Нямсамбуу (Аврагч)

Эмэгтэйчүүдийн 50 кг:

1. Ц.Намуунцэцэг (Хасу-Мегастарс)

2. Д.Отгонжаргал (Женко)

3. Б.Энхзул (Хилчин)

3. Б.Мөнхнар (Алдар)

53 кг:

1. Б.Хулан (Аврагч)

2. Б.Болортуяа (Женко)

3. М.Мөнхгэрэл (МЖ клуб)

55 кг:

1. Г.Отгонжаргал (Алдар)

2. Б.Энхцэцэг (Хилчин)

3. А.Наранцацрал (Аваргууд академи)

3. М.Дөлгөөн (Налайх)

57 кг:

1. Х.Болортуяа (Аврагч)

2. Э.Сумъяа (Хилчин)

3. Б.Марал (Женко)

3. П.Шинэхүү (Алдар)

59 кг:

1. Б.Шоовдор (Аврагч)

2. Б.Сансармаа (Архангай)

3. Ц.Должинсүрэн (Архангай)

3. Б.Эрдэнэсувд (Женко)

Монголын чөлөөт бөхийн холбоо

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.177.30) 2022 оны 01 сарын 16

Беен хэруул болох нь дээ, сорилд ялаагуй томчуулаа явуулах гээд л узчих байлгуй

0  |  0
үнэн(64.119.26.2) 2022 оны 01 сарын 15

Гэхдээ эхний зураг дээр Цэрэнчимэдийг хэн ялцан байгааг хараарай. Монголыг эмэгтэй чөлөөтийн залуу од Хонгорзул байгаа биздээ

0  |  0
Top