Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, улсын өсөх идэр начин С.Лхагвын нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаанд Булган аймгийн Могод сумын харьяат, аймгийн хурц арслан Өрнөхбаярын Сүхбат түрүүлж, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, аймгийн заан Цэдэнсодномын Бямба-Отгон үзүүрлэв.
Их шөвөгт Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, аймгийн хурц арслан Батжаргалын Лхагвадорж, Төв аймгийн Бүрэн сумын харьяат, аймгийн начин Лхамсүрэнгийн Энхтүвшин нар шалгарлаа. Дунд шөвөгт аймгийн хурц арслан Т.Пүрэвсүрэн, аймгийн арслан Б.Тайван, Э.Баасанжав, Ц.Төмөрцоож нар үлдэв.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Сэтгэгдэл ( 1 )
Энэ мохоо арслан чинь нөгөө алалцаад болдоггүй Булганы нөхөр байна ш дээ