А.Асгахад, Г.Билгүүн нар МЭРГЭЖЛИЙН СҮМОЧ боллоо

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 17

Японы сүмо бөхийн холбооноос энэ сарын 16-нд шинэ сүмочдын нэрийг зарлалаа.

Нэгдүгээр сарын тэмцээнд нийт 7 залуу бөх маэзүмо буюу чансаа тогтоох барилдаан хийж, мэргэжлийн сүмоч боллоо. Ирэх Хаврын тэмцээнээс банцүкэд нэр нь бичигдэх юм.

Шинэ бөхчүүдийн хоёр нь монгол залуус байв.
 

"Садогатакэ" дэвжээний монгол бөх, 17 настай Гантулгын Билгүүн Котокэнрюү нэрээр барилдлана. Тэрээр 182 см өндөр, 133 кг жинтэй. Нэгдүгээр сарын 19-нд 18 нас хүрэх юм.

Өвөр Монголын анхны ояката Соококүрай Арашио дэвжээндээ Өвөр Монголоос бөх авчирсан нь Алтан-Очирын Асгахад юм. Тэр 21 настай бөгөөд "Хакүхо" цомын тэмцээнд оролцож байсан. Японы Шизүока мужийн "Хирюү" ахлах сургуульд суралцан төгсөөд мэргэжлийн сүмод орж байгаа юм. 189 см, 150 кг. Залуу бөх Өвөр Монголын Далан хар нуруу хэмээх хайрхнаа бэлгэдэн Дайсэйзан нэртэй болжээ. Учир нь хятад хэлээр Далан хар нурууг Том хөх уул гэсэн ханзаар тэмдэглэдэг байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top