НҮБ-аас Бээжингийн өвлийн олимпын маркийг хэвлэв

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 17

НҮБ-ын шуудангийн албанаас 2022 оны Бээжингийн өвлийн олимпын наадамд зориулан "Энх тайвны төлөөх спорт" хэмээх сэдэвт марк хэвлэснээ зарлалаа. Энэ нь НҮБ-аас анх удаа өвлийн олимпын маркийг гаргаж байгаа явдал юм.

0.58 ам.доллар, 1.30 ам.доллар, 1.10 швейцар франк, 2.00 швейцар франк, 0.85 евро, 1.80 евро үнэ бүхий маркууд гарсан бөгөөд хоккейчин, цасан урлалын тамирчин, уран гулгагчид, цасан машины тамирчин, кёрлинг тоглогч ба уулын цанын тамирчны дүрсийг харуулсан байна. Маркуудыг Хятадын зураач Руань Фэйфэй зуржээ.

НҮБ-ын шуудангийн албанаас "Энх тайвны төлөөх спорт" маркийг тус агентлагийн вебсайт эсвэл Нью-Йорк, Женев, Вена дахь дэлгүүрүүдээр дамжуулан худалдан авах боломжтой гэж мэдэгдэв. Энгийн маркийн нэгэн адил "Энх тайвны төлөөх спорт" маркийг янз бүрийн захидал илгээхэд ашиглаж болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top