Роберт Левандовски Дэлхийн шилдэг хөлбөмбөгч боллоо

2022 оны 01 сарын 18

France Football дэлхийн шилдгүүдийг шалгаруулж, Алтан бөмбөг шагналаа тарааснаас хоёр сарын дараа FIFA шилдгүүдээ тодрууллаа.

Дэлхийн шилдэг хөлбөмбөгч – Роберт Левандовски (Бавари, Польш)

Роберт Аргентины Месси, Египетын Салах хоёрыг оноогоор давамгайлж чадсан. Лева 48 оноо авсан бол Лео 44 оноотой байв. FIFA-гийн шагналын гол ялгаа нь энд шигшээ багийн дасгалжуулагч, ахлагч, сэтгүүлч, хөгжөөн дэмжигчдийн саналыг ижил хувиар авч үздэг бол France Football балиашгуудаас санал авдаггүй билээ.

1. Роберт Левандовски (Бавари) – 48 оноо

2. Лионель Месси (ПСЖ) – 44.

3. Мохамед Салах (Ливерпуль) – 39.

4. Карим Бензема (Реал) – 30.

5-6. Н'Голо Канте (Челси) – 24.

5-6. Жоржиньо (Челси) – 24.

7. Криштиану Роналду (Манчестер Юнайтед) – 23.

8. Килиан Мбаппе (ПСЖ) – 16.

9. Кевин де Брёйне (Манчестер Сити) – 11.

10. Неймар (ПСЖ) – 10.

11. Эрлинг Холанд (Борусси Дортмунд) – 7.

Шилдэг дасгалжуулагч – Томас Тухель (Челси, Герман)

France Football ийм шагнал гардуулдаггүй ч Челсиг 2021 оны шилдэг багаар нэрлэсэн. Томас 2019, 2020 оны шилдэг дасгалжуулагч Юрген Клоппыг даван гарсан. Герман мэргэжилтнүүд сүүлийн хэдэн жил энэ шагналыг эзэмшиж байна.

Шилдэг хаалгач – Эдуар Менди (Челси, Сенегал)

Шилдэг эмэгтэй хөлбөмбөгч – Алексия Путельяс (Барселона, Испани)

Дэлхийн шигшээ баг

Жанлуижи Доннарумма, Рубен Диаш, Леонардо Бонуччи, Давид Алаба, Нголо Канте, Жоржиньо, Кевин де Брюйне, Лионель Месси, Роберт Левандовски, Эрлинг Холанд, Криштиану Роналду

Эдуар Менди, Мохамед Салах нар дэлхийн шигшээд багтаагүй. Энэ шигшээг FIFPro үйлдвэрчний эвлэлийн г ишүүн хөлбөмбөгчдийн асуулгаар шалгаруулжээ.

Шилдэг эмэгтэй дасгалжуулагч – Эмма Хейз (Челси, Англи)

Шилдэг эмэгтэй хаалгач – Кристиан Эндлер (Лион, Чили)

Шилдэг гоолын Пушкаш шагнал – Эрик Ламела (Тоттенхэм/Севилья, Аргентин)

ФИФА фэйр-плей – Данийн шигшээ, Евро 2020 тэмцээнд Кристиан Эриксений амийг аварсан эмч нар

Шилдэг хөгжөөн дэмжигчид – Дани, Финландын шигшээ багийн дэмжигчид

Онцгой шагнал – Криштиану Роналду (Ювентус/МЮ, Португал)

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top