Н.Төгсцогт "ЦӨЛИЙН ШУУРГА"-тай тулалдах боллоо

Админ | Zindaa.mn
2022 оны 01 сарын 18

Ц.Энхтүвшин , "Таван цагариг"

Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимпийн наадам, дэлхийн АШТ-ий мөнгөн медальт, мэргэжлийн боксын IBO холбооны 57,2 кг жингийн дэлхийн аварга болж байсан, мэргэжлийн рингэнд 14 тулаан хийн 12 ялж(9КО) , хоёр ялагдсан амжилттай яваа "King Tug" Нямбаярын Төгсцогт ердөө 11 хоногийн дараа буюу  2022 оны  нэгдүгээр сарын 22-нд рингэнд дахин гарч, ээлжит тулаанаа хийнэ.

Төгсцогтын өрсөлдөгчөөр АНУ-ын боксчин , Виктор "Vicious" Пасильяс (17 тулаан хийж, 16 ялж( 9 КО) , нэг ялагдсан ) тодроод байсан ч Пасильяс ковидын халдвар авсан тул рингэнд гарах боломжгүй болжээ.

Тиймээс тулааныг зохион байгуулагчид манай "King Tug" Төгсцогттын шинэ өрсөлдөгчөөр "Цөлийн шуурга" ( Desert Storm" хочит Намиби улсын боксчин Сакариа Лукасыг тодрууллаа.

Сакариа Лукас нь 2011 оноос хойш мэргэжлийн боксын рингэнд 26 тулаан хийснээс 25 удаа ялалт (17 КО) байгуулж, нэг удаа оноогоор ялагдсан, WBO болон IBF холбооны 57,2 кг-ийн жингийн Африкийн аварга цол, бүс  WBA холбооны Пан Америкийн аварга цол, бүсийг эзэмшиж байсан ажээ.

Дахин сануулахад Төгсцогт-Сакариа Лукас нарын тулаан АНУ-ын Нью Жерси мужийн Атлантик сити хотноо, "Borgata Hotel& Casino , spa" цогцолборт болох бөгөөд энэ үдшийн Co-main event юм.

Энэ үдшийн гол тулаан нь WBC-ийн 57,2 кг-ийн дэлхийн аварга Гэри Рассель (31 ялалт, 1 ялагдал) болон Филиппиний Марк Магсайо ( 23-0) нарын хооронд болно. Г.Рассель манай Төгсцогттой 2020 оны хоёрдугаар сард тулалдан аваргын бүсээ хамгаалснаас хойш ганц ч тулаан хийгээгүй байгаа билээ.

Мөн энэ үдэш домогт аварга Эвандер Холифилдын хүү Эван Холифилд (8-0) Крис Роллинстой рингэнд гарна.

Тулааныг Америкийн SHOWTIME тв суваг шууд дамжуулан үзүүлэх бөгөөд Америкийн цагаар 6 p.m PT/ 9 p.m ET -аас эхэлнэ. Мөн энэ тулааны үдшийн тасалбарыг ticketmaster.com -аас худалдан авах боломжтой юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Rnhr(174.251.64.49) 2022 оны 01 сарын 19

Tsendbaatar nudarga hundtei USA ochhod har shar mexic geltgui shaaj unagaah boxchin bgaamdaa

0  |  0
Зочин(203.91.115.54) 2022 оны 01 сарын 18

Ялаасай билээ. Төгсцогт муудаад байгаа л даа. Тамирчин хүн хар тамхи архитай холбогдохоор нэмэргүй юм даа.

0  |  1
Top