Олимпын наадамд зөвхөн сонирхогчид ордог байх үед тамирчдад мөнгөн шагнал олгодоггүй байлаа. Тэд улс эх орныхоо төлөө өрсөлддөг байв. Гэвч сүүлийн үед их спорт огт өөр болсон. Телевиз, интернет хөгжиж, цахим сүлжээгээр өөрийгөө “зарах” боломж тамирчдад гарч ирсэн билээ.
Ихэнх тамирчин ивээн тэтгэгчдээсээ мөнгө авдаг бол Үндэсний олимпын хороод олимпын медальтнууддаа мөнгөн шагнал гардуулдаг.
Өвлийн олимпын хамгийн өндөр шагнал өгдөг гурван ҮОХ:
Сингапур: Олимпын 1-р байр — 740 000 мянган ам.доллар;
ОХУ: 1 байр — 52 500, 2 байр — 32 800, 3 байр — 22 300;
АНУ: 1 байр — 37 500, 2 байр — 22 500, 3 байр — 15 000.
Сэтгэгдэл ( 1 )
Хаха, Сингаагаас өвлийн олимпод түрүүлэх магадлал бараг л 0 биз дээ, тиймээс юу ч амалсан бараг ялгаагүй юм биш үү