Яо Мин Хятадыг шүүмжлэгч Энес Кантерыг эх орондоо урив

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 18

НБА-гийн тоглогч асан, Хятадын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Яо Мин Бээжингийн олимпыг бойкот хийхийг уриалж байгаа Селтикс багийн турк тоглогч Энес Кантерыг Хятадад ирэхийг урьжээ.

Энес Кантер BBC The Sports Desk-д ярилцлага өгөхдөө “Биднийг энд дэмий ярьж суух хооронд Хятадад аймаглан устгах явдал болсоор байна. Тамирчид бүгд үнэнч шударга байх ёстой. Манай зарим тамирчин, дуучин, жүжигчид Хятадтай бизнесийн холбоотой болохоор мөнгөө алдахаас айгаад үг хэлж чадахгүй байна. Хятадууд теннисчин Пэн Шуайг яасныг бүгд харсан. Олимпын тамирчдад хэлэхэд та нарын алтан медаль шударга ёс, зарчимаас илүү үнэтэй биш шүү. Бээжингийн олимпод ҮГҮЙ гэж хэлцгээе” гэж мэдэгдсэн юм.

Яо Мин энэ талаар “Би энэ тамирчны талаар сонссон. Гэхдээ ямар хүн гэдгийг нь мэдэхгүй болохоор ямар нэг дүгнэлт гаргахад хэцүү байна. Хэрэв боломж гарвал би түүнийг Хятадад урьмаар байна. Тэгвэл Энес бидний талаар зөв ойлголттой болох байх гэж хэлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top