Узбекистаны нийслэлд 22 хүртэлх насны Ази тивийн аварга шалгаруулах боксын тэмцээн энэ сарын 20-30-нд явагдана. Тэмцээнд эрэгтэй 13, эмэгтэй 12 жинд 20 орны 200 тамирчин хүч сорин өрсөлдөх юм.
Залуучуудын аваргын тэмцээн 2021 оны 12 дугаар сарын 7-17-нд Ташкентэд явагдах байсан ч Азийн боксын холбооны шийдвэрээр хойшлуулсан. Узбекистан улс өмнө нь насанд хүрэгчдийн тивийн аваргын тэмцээнийг 1995, 1999, 2017 онд, идэрчүүдийн тэмцээнийг 2015 онд хүлээн авч байлаа. Насанд хүрэгчдийн Азийн АШТ 2023 онд мөн энд явагдах юм.
Азийн залуучуудын АШТ-ий хуваарь
1-р сарын 21
16.00 Техникийн зөвлөгөөн
17.00 Сугалаа
18.00 Нээлтийн ёслол
1-р сарын 22
Урьдчилсан тулаанууд
1-р сарын 23-24
Шөвгийн наймын тулаан
1-р сарын 25-26
Хагас шигшээ
1-р сарын 27
Амралтын өдөр
1-р сарын 28
Эмэгтэй финалын тулаанууд
1-р сарын 29
Эрэгтэй финалын тулаанууд
Монголын шигшээ баг:
Майдар Баянмөнх Багийн ахлагч МБХ Дэд Ерөнхийлөгч
Бямбасүрэн Пүрэвочир Дасгалжуулагч
Мөнхөө Буянжаргал Дасгалжуулагч
Сандагсүрэн Эрдэнэбат Дасгалжуулагч
Чулуун Насанбат Эмч
Орхонтунгалаг Өнөболд Эр 48 кг
Хишигцэцэг Азбаяр Эр 51 кг
Доржнямбуу Ганболд Эр 54 кг
Гантөмөр Лундаа Эр 57 кг
Баярхүү Буяндалай Эр 60 кг
Бямбацогт Төгөлдөр Эр 63.5 кг
Асхар Жандос Эр 67 кг
Батбаяр Гантулга Эр 75 кг
Бейсенбей Жанаргуль Эм 48 кг
Алтанбек Хулан Эм 50 кг
Балсан Мөнгөнсаран Эм 52 кг
Мөнгөнцэцэг Энхжаргал Эм 54 кг
Монхор Намуун Эм 57 кг
Ганзориг Бадмаараг Эм 60 кг
Мягмарсүрэн Цэцэгдарь Эм 63 кг
Сэтгэгдэл ( 0 )