“Засгийн газрын эсрэг эсэргүүцлийн үймээнд оролцсон хэргээр Ираны Исламын шүүхээс боксчин Жавад Вафаеи-Санид цаазаар авах ял оноолоо” гэж Норвегийн Хүний эрхийг хамгаалах байгууллагаас мэдээллээ.
Мохаммад Жавад Вафаеи-Сани 2019 онд бензиний үнийг хоёр дахин нэмснийг эсэргүүцсэн жагсаалд оролцож, Төрийн байгууллагын барилгыг галдан шатааж, сүйтгэсэн хэрэгт буруутгагдаж байгаа юм. 26 настай Вафаеи-Саниг дүүжлэн хөнөөх гэнэ.
Түүнийг 2020 оны хоёрдугаар сард баривчилж, Мешхед хотын шоронд хоёр жил хорьсон. Жавад боксоор энэ хотын аварга болж байсан тамирчин юм.
Өмгөөлөгч Вафаеи-Сани Бабак Пакния давж заалдана гэж мэдэгдсэн ч ялах магадлал тун бага байна.
2020 оны есдүгээр сард сонгомол бөхийн аварга Навид Афкари цаазлагдсан. Афкари 2017 оны жагсаалд оролцож, хүний амийг хөнөөсөн хэргээр дүүжлүүлсэн билээ. Мөн тус жагсаалд оролцсон хэргээр Ираны боксчин Али Мотаери цаазлагдаж байсан юм.
Сэтгэгдэл ( 0 )