Америкийн Монголчуудын гольфын аврага шалгаруулах нээлттэй тэмцээн АНУ-ын Калифорни мужийн Темекула хотод 2022 оны 1-р сарын 13-16-ны өдрүүдэд амжилттай боллоо. Долоо дахь удаагийн энэ тэмцээнд нийтдээ 55 тоглогч оролцсоны 11 нь Монголоос иржээ.
Тус тэмцээнийг Америк дахь Монголчуудын Гольфийн холбоо (АМГХ) зохион байгуулж, Монголын Гольфийн Холбоо (МГХ), МУ-аас АНУ-д суугаа ЭСЯ дэмжин оролцов. Элчин сайд Ө.Батбаяр, МГХ-ын Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан болон гишүүд оролцов.
Эрэгтэйчүүдийн тэмцээнийн 1-р байрыг гурван өдрийн нийлбэр 223 оноогоор МУ-ын хошой аврага Л.Дондовцэвээн эзэлж, 2-р байрт 236 оноогоор МУ-ын хошой аврага О.Оюунболд, 11 эмэгтэй тоглогчдоос 1-р байрыг 242 оноогоор МУ-ын хошой аврага Н.Намуунаа эзэлж, 2-р байрт 273 оноогоор Д.Тунгалаг (Чикаго) удааллаа.
Хувийн оноогоор (НС) 1-р ангилалын аврагаар М.Наранбаатар (Вашингтон хот), 2-р ангилалын аврагаар П.Наранбаяр (Вашингтон хот) нар тодорлоо. Хамгийн холын цохилтоор 17 настай М.Буян-Эрдэнэ (МГХ), нүхэнд хамгийн ойр цохилтоор И.Батцогт (Чикаго), хамгийн шулуун цохилтоор Н.Тунгалаг (Дэнвэр) нар тэргүүлэв.
Хос багийн тоглолтоор (scramble) С.Мягмарсүрэн (Денвэр), Б.Эрдэнэбаатар (Баки, Чикаго) тэргүүлэв. Холын паттаар Элчин Сайд Ө.Батбаяр түрүүлэв.
Сэтгэгдэл ( 2 )
haha eniig hurtel medee bolgochih gj ed nar yah ni bidend ymar hamaatain be?
amerkin jungaanud mbsu