Жүдо: Хятадын шигшээ Испани, Япон дасгалжуулагчтай боллоо

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 20

Хятадын жүдо бөхийн шигшээ баг Парис-2024 олимпын циклээ эхлүүллээ. Юуны өмнө  шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчаар Испанийн мэргэжилтэн Фелипе Санчез томилогдлоо.

Тэрээр Испанийн Овьедо их сургуульд 15 жил дасгалжуулагчаар ажилласан бөгөөд дараа нь Шанхай мужийн багт ахлах дасгалжуулагч болсон. Испанийн самбо бөхийн шигшээд мөн ажилласан мэргэжилтэн юм. Түүнд Парисын олимпод амжилттай оролцож, медаль авах даалгавар өгсөн. Гэхдээ ойрын зорилго нь мэдээж есдүгээр сард Хятадад болох Азийн наадмын алтан медаль.

Түүнд өсвөрийн дэлхийн аварга, Их дуулга тэмцээний медальт Японы дасгалжуулагч Хирофүми Ямамото, Рио-2016 тэмцээний хүрэл медальт Хятад дасгалжуулагч Чен Сюнжао, 2007 оны дэлхийн аварга Shi Junjie, Токиогийн олимпод оролцсон Lu Tonjuang, Yang Junxia Лу нар туслах юм.

Фелипе Санчез “Би Хятадын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байгаадаа бахархаж байна. Юуны өмнө би Хятадын жүдо бөхийн холбоонд талархал илэрхийлье. Хятад улс дэлхийн спортын тэргүүлэгч гүрэн болохыг эрмэлзэж байгаа бөгөөд бид хамтдаа олимпоос жүдо бөхөөр медалийн төлөө тулалдаж чадна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

 

Санчез анхны цугларалтдаа 80 тамирчин урьж, Бээжинд бэлтгэлдээ оржээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top