Токио олимпын наадмын чөлөөт бөхийн төрөлд түрүүлсэн Абдулрашид Садулаев, Заурбек Сидаков, Заур Угуев нар долоо хоногийн дараа эхлэх “Гран-при Иван Ярыгин" тэмцээнд зодоглохгүй болжээ.
ОХУ-ын шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Жамболат Тедеев “Бид олимпын аваргуудаа барилдуулахгүй байх шийдвэр гаргасан. Гэхдээ тэд Европын АШТ-д оролцоно. Угуев Иван Ярыгины нэрэмжт тэмцээнд барилдах гэж байсан ч өвдсөн. Түүнийг барилдуулах ямар ч хэрэг байхгүй. Парисын олимпын циклийн гараан дээр бид зогсож байна. Энэ цикл тун богинохон, 2,5 жил. Красноярскт залуучууддаа боломж өгөхөөр шийдсэн" гэж сэтгүүлчдэд мэдээллээ.
“Гран-при Иван Ярыгин" тэмцээн 1990 оноос явагдаж байна. Анхны тэмцээн Абаканд болсон ч 1991 оноос Красноярскт шилжсэн. 1999 оноос Гран При статустай болсон юм. 2020 оноос энэ тэмцээнээс дэлхийн чансааны оноо өгөхөө больсон билээ.
Сэтгэгдэл ( 2 )
энэ тэмцээнд оросын жин болгоны эхний 3 тамирчид орохоо больсон , хажуугаар нь шүүлтийн улаан цайм бөөн булхай. Манайхан ороод ч хэрэггүй дээ, өмнөх жилүүдийн ажиглалтаас харахад энэ тэмцээнд амжилттай оролцсон манай тамирчид цаашдаа өөдтэй барилдсан түүхгүй ,ээлгүй тэмцээн дээ
Угаасаа оросуудын луйвар гаарчихсан тэмцээн дээ, олон улсын нэртэйгээс цаашгүй бөөн луйвар