Японы мэргэжлийн дугуйн LEVANTE FUJI SHIZUOKA баг хэвлэлийн хурал хийлгэж, 2022 оны улирлын шинэ тамирчдаа танилцууллаа.
Тус баг шинээр 3 тамирчин авсны хоёр нь Монголын дугуйчин. Багийн хэвлэлийн албанаас “Шизүока мужтай дотно харилцаатай байдаг Монгол улсаас хоёр тамирчин элссэн. Хоёулаа Монголын аварга. Б.Марал-Эрдэнэ 2016 онд Японд болсон U23 Азийн АШТ-д түрүүлсэн. 2017, 2019 онд Японд болсон уралдаануудад түрүүлж байсан, Японд дасаж, зохицсон тамирчин. Э.Болор-Эрдэнэ 2021 оны Монголын аварга” гэж сэтгүүлчдэд мэдээлжээ.
Сэтгэгдэл ( 0 )