Олон улсын жүдо бөхийн холбооноос 2024 оны Парисын олимпын наадмын шинэ циклтэй холбогдуулан дүрмийн өөрчлөлт хийснээ энэ сарын эхээр танилцуулсан билээ.
Шинэ олимпын цикл 2022 оны зургаадугаар сарын 24-нд эхлэж, 2024 оны зургаадугаар сарын 24-нд өндөрлөнө.
Тэгэхээр энэ хавар явагдах тэмцээнүүдэд олимпын чансааны оноо өгөхгүй, Улаанбаатарын "Их Дуулга"-аас жүдочид олимпын оноо цуглуулж эхэлнэ гэсэн үг юм.
Шинэ дүрмээр насанд хүрэгчдийн ДАШТ-д дэлхийн чансааны эхний 100-д, идэрчүүдийн чансааны эхний 16-д багтсан тамирчин л оролцоно. Нэг улсаас 9 эмэгтэй (нэг жинд дээд тал нь 2), 9 эрэгтэй (нэг жинд дээд тал нь 2) оролцож болно.
Тамирчин иргэншлээ сольсон ч чансааны оноогоо хадгалж үлдэнэ.
Жинг тэмцээн эхлэх өдрөөс нэг өдрийн өмнө 18:00 цагт үзнэ.
Дүрмэнд тохирохгүй жүдогитой тамирчинг шууд хасна.
Цус гарсан гэмтлийг барилдааны үеэр хоёр удаа л эмчлэхийг зөвшөөрнө. Дахин цус тогтоох шаардлага гарвал өрсөлдөгчид нь kiken-gachi ялалт өгөх юм.
Мөн барилдааны дүрмийн 12 өөрчлөлт орсныг бичлэгээс үзэж танилцана уу.
Сэтгэгдэл ( 0 )