Дэлхий нийтийг байлдан дагуулсан Өмнөд Солонгосын "Squid Game" киноны хоёр дахь хэсгийг хийх болсноо Netflix албан ёсоор зарлалаа.
Тус компанийн контент хариуцсан захирал Тед Сарандос “Мэдээж дараагийн ангиуд гарна. Squid Game-ийн тоглоомууд дөнгөж эхэлж байна” гэж мэдэгджээ.
Өмнөд Солонгосоос анх удаа "Gotham Awards" шагнал хүртсэн тус киноны найруулагч Хван Дон Хёк "Associated Press"-т ярилцлага өгөхдөө “Киноны үргэлжлэл одоо миний толгойд байна. Хүмүүс хоёр дахь хэсгийг хийхийг бараг шаардаж байлаа. Шинэ хэсэгт Сон Ги Хун эргэн ирж, дэлхий ертөнцийн төлөө тэмцэх болно” хэмээн ярьж байсан билээ.
Сэтгэгдэл ( 1 )
MANGAR MONGOLUUDIG SAIN USTAGA GEDEG KINO