Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар зодог тайллаа

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 21

Японы сүмо бөхийн холбооноос "Томозүна" дэвжээний бөх, маэгашира асан Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатарыг зодог тайлсныг зарлалаа.

Манай бөх маргааш онлайн хэвлэлийн бага хурал хийлгэх юм.
 


Кёкүшюүхо Улаанбаатар хотын уугуул. 33 настай. Японы Гифү хотын сургуульд анх жүдо бөхийн хувиар суралцсан ч сүмод шилжин, 2007 онд Ошима дэвжээнд элссэн.

2011 онд жюүрёо, 2012 онд дээд зиндаанд дэвшсэн. Макүүчид 20 башё барилдаж, маэгаширагийн 4 хүртэл дэвшиж байв.
 


2017 оноос хойш жюүрёод барилдаж, өнгөрсөн Кюүшюү башёд 50 хувийн амжилт үзүүлж чадалгүй макүшитад унаад байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top