Америк улс эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн Дэлхийн цомын тэмцээнийг 2022, 2023 онд зохион байгуулах эрх авлаа.
Багийн Дэлхийн цомын тэмцээнийг анх америкчууд санаачилсан түүхтэй. Хамгийн анхны тэмцээн 1973 онд АНУ-ын Толедод болж байлаа. Эрэгтэй чөлөөт бөхийн Дэлхийн Цомын тэмцээн 47 удаа явагдсанаас 31 нь Америкт (Толедо 17 удаа), Лос-Анжелес (3), Чаттануга (2), Спокан (2), Стиллуотер (2), Балтиморе Фэрфакс, Бойсе, Айова-Ситид тус бүр нэг удаа болж байжээ.
Ирэх хоёр жил эрэгтэй, эмэгтэй Дэлхийн Цом нэг газарт хамтдаа явагдана. Энэ газар нь Айова мужийн Коралвилл хот юм. Энэ жилийн Дэлхийн цом 12 дугаар сарын 10-11-нд явагдах бол 2023 онд 12 дугаар сарын 9-10-нд болно.
Дэлхийн цомын тэмцээнд орсон гол өөрчлөлт бол ДАШТ-ий шилдэг таван багтай цуг Дэлхийн шигшээ баг өрсөлдөнө.
Сонгомол барилдааны Дэлхийн Цомыг 11 дүгээр сарын 5-6-нд Азербайжаны Баку хот хүлээн авна.
Сэтгэгдэл ( 0 )