Олон улсын жүдо бөхийн холбооноос 2022 оны тэмцээний хуваарийг шинэчлэн баталлаа. Наймдугаар сард болох ёстой байсан насанд хүрэгчдийн дэлхийн аваргын тэмцээнийг аравдугаар сар болгож хойшлуулжээ. Одоогийн байдлаар Мастерс тэмцээн хаана, хэзээ болох нь тодорхойгүй байна.
2022 оны хуваарь
1-р сарын 28-30: Гран-При, Алмада (Португал)
2-р сарын 5-6: Их Дуулга, Парис (Франц)
2-р сарын17-19: Их Дуулга, Тель-Авив (Израиль)
3-р сарын 25-27: Их Дуулга, Тбилиси (Гүрж)
4-р сарын 1-3: Их Дуулга, Анталья (Турк)
5-р сарын 20-22: Их Дуулга, Казань (ОХУ)
6-р сарын 4-6: Их Дуулга, Дюссельдорф (Герман)
6-р сарын 24-26: Их Дуулга, Улаанбаатар (Монгол)
7-р сарын 8-10: Их Дуулга, Будапешт (Унгар)
7-р сарын 15-17: Гран-При, Загреб (Хорват)
8-р сарын 10-13: Залуучуудын ДАШТ (Эквадор)
8-р сарын 24-27: Идэрчүүдийн ДАШТ (Босни Герцеговин)
10-р сарын 2-9: Насанд хүрэгчдийн ДАШТ, Ташкент (Узбекистан)
10-р сарын 21-23: Их Дуулга, Абу-Даби (АНЭУ)
11-р сарын 4-6: Их Дуулга, Баку (Азербайжан)
12-р сарын 3-4: Их Дуулга, Токио (Япон)
Сэтгэгдэл ( 1 )
Насанд хүрэгчдийн ДАШТ 10 сарын 6-аас 12-ны хооронд болно !