Одоогийн байдлаар Л.Оюун-Эрдэнэ, В.Путин нар олимп үзэх нь

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 25

Бээжингийн өвлийн олимпын наадам эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна.

Хятад улс олимпын наадамд бүрэн бэлэн болсон ч олимпыг тойрсон улс төр хүчээ авсаар байна. "Шинжаан Уйгарт исламын шашинтнуудыг хоморголон хөнөөж байна" гэсэн шалтгаанаар олимпод оролцохгүй байхыг уриалах улс орон ч гарч иржээ.

Барууны орнууд Өвлийн олимпын наадамд дипломат бойкот зарласнаар олимпод очих Төрийн тэргүүн бараг байхгүй болжээ.

АНУ, Их Британи, Япон, Австрали, Литва, Канад, Бельги, Дани, Эстони улсууд ил тодоор эсэргүүцэл зарласан бол Шинэ Зеланд, Австри, Словен, Швед, Голланд улсууд ковидийн улмаас дипломат төлөөлөгчдөө илгээхгүй гэж тайлбарласан.

Одоогийн байдлаар Бээжин олимпын наадмын нээлтэд очихоо албан ёсоор зарласан хоёр улсын төрийн дээд албан тушаалтнууд байна. Тэд бол Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар юм.

ОУОХ-ноос Оросын төрийн томчуудыг олимпын үйл ажиллагаанд оролцохыг хориглосон байгаа. Гэхдээ В.Путин Ши Жиньпины хувийн урилгаар Бээжинд очно.

Мөн Польшийн Ерөнхийлөгч Анжей Дуда, Антониу Гутерриш (НҮБ-ын тэргүүн), Имран Хан (Пакистан) нар олимп үзэж сонирхож магадгүй байгаа юм.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
эмч(202.131.244.66) 2022 оны 01 сарын 26

Манай энэ балайгаар яана

0  |  0
Болд(59.153.114.225) 2022 оны 01 сарын 25

Шинжаан, Төвд болон өвөрлөгч ард түмэнтэй эв санаа нэг байна.

0  |  0
mongolchuud(103.26.194.169) 2022 оны 01 сарын 25

olimp uzej bolno manai darga nart neg tom dutagdal baidag tom gurnii tur tusmaa orosiin udirdagch putin gar barij uulzaad jaahan naashtai handanguut ongirdog yam uu esvel mundag surhii hun boloh gedeg yam uu sairhaad l hamaagui yam yarij,hamaagui amlalt uguud uls orniihoo erih ashgiig hohiroochih geed baidag taltai yam uzej nud tailsan yam shig l bai ldaa huuli,durem jurmiinhaa daguu l bai l daa buruu yam amlaj, buruu uildel hiisnees chini bolood etses suuldee uls ornii chini ner hund unadag jishee ni;Mongolchuud helsen amandaa hurdeggui geh met

0  |  0
Цог(202.55.188.103) 2022 оны 01 сарын 25

Олимп, спортын уралдаан тэмцээн улс төраас ангид байх ёстой. Барууны тэнэг улс тарчдийг дагаж салбаганаагүй Оюун-Эрдэнэ таны зөв алхам хийсэнд талархая.\nОлимпыг эв нэгдлийн бэлэг тэмдэг болгож ирсэн олон улсын жишгийг энэ муу янкууд эвдэж өөрийн улс төр дарангуйлалын нөлөөнд ашиглах гэж байна

1  |  1
ZIO(129.205.124.19) 2022 оны 01 сарын 25

Аав руугаа “OKOSU\nдээр (Whats-app 2348115799318 )\nТэр танд ямар ч төрлийн тусламж үзүүлэхэд бэлэн байна.\nХайрын шившлэг, харилцааг сэргээх,\nОюун санааны асуудал, Шүүхийн ялалт, Эхийн үр жимс, Өвчний шийдэл, Сугалаанд хожих, Төрөл бүрийн өвчнийг анагаах, байгалийн үндэс, ургамлаар нь бүх төрлийн үхлийн аюултай өвчнийг анагааж, Үе удмын шалтгааныг арилгах, Хуучин амрагтай болох буцаж. Мөн өөр ямар нэгэн шившлэгийг түүн рүү okosherbalhome@gmail.com цахим шуудангаар илгээнэ үү

0  |  0
зочин(202.21.104.98) 2022 оны 01 сарын 25

очоод путинд сайн загнуулж гэрийн даалгавараа шалгуулах биз

1  |  2
Top