Энэ сарын 27-30-нд ОХУ-ын Красноярск хотод чөлөөт бөхийн “Гран-При Иван Ярыгин” тэмцээн болох гэж байна. Тэмцээний өмнө Гүржийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Георгий Янтбелидзетэй Оросын сэтгүүлчид уулзан ярилцжээ.
-Гүржийн чөлөөт бөхийн од Гено Петриашвили Ярыгины нэрэмжит тэмцээнд ирдэггүй байснаа энэ жил оролцохоор боллоо. Яагаад?
-Оролцож чадахгүй болсон. Гено, Лаша Ломтадзе хоёр өвдөөд тэмцээнд орж чадахгүй. Уг нь бид зургаан бөхтэй Красноярск явах гэж байсан ч гурав нь өвдчихлөө. Италийн чансааны тэмцээн омикроноос болоод цуцлагдсан. Бид Геног Италийн тэмцээн, Ярыгины тэмцээний аль нэгэнд оролцуулах гэж байлаа. Ярыгины тэмцээнд хүчтэй өрсөлдөгч олон болохоор сонгосон ч харамсалтай нь манай бөх өвчин туссан.
- Гено Токиогийн олимпод тун харамсалтай ялагдсан.
-Гейбл Стивсонд ялагдсан талаар дурсахыг ч хүсэхгүй байна. Барилдааны эхнээс ялагдсан бол бас яахав. Гэтэл ялж яваад олимпын алтан медалиас хэдхэн секундын зайтай байхдаа ялагдсан. Ёстой шоконд орсон. Гено өөрөө ч их зовсон.
-Дараа нь ДАШТ-д Петриашвили Ираны Амир Заред ялагдсан. Ер нь Гено Петриашвили, Таха Акгуль хоёрын хүнд жин дэх ноёрхол дуусаж байна уу?
-Хамгийн гол нь Петриашвили тэгэж бодохгүй байгаа. Тэр өрсөлдөгчдөөсөө илүү гэдгээ харуулна. Парисын олимпод түрүүлэх хүсэлтэй байгаа. Олимпын алтаас бусад медаль түүнд бий.
-Өнгөрсөн улиралд Гүржийн баг тун амжилтгүй байлаа.
-Шигшээ багт ажилласан таван жилийн дотор би анх удаагаа ДАШТ-ий алтан медальгүй оныг өнгөрөөлөө. Бусад тэмцээнд ч олигтой барилдсангүй. Олимпын шинэ циклд амжилттай байна гэж найдаж байгаа. Шинэ залуус, алдарт ахмадууддаа итгэл хүлээлгэж байна.
-Европын АШТ-д оролцох багаа тодруулсан уу?
-Улсын аваргын тэмцээнээрээ бид шигшээ багаа гаргадаг. Ер нь ганц хоёр жингээс бусад жинд тодорхой байгаа.
-Тивийн аваргад хэрхэн бэлтгэх вэ?
- Бакуриани, Боржоми, Душетид 3 цугларалт хийнэ. Хоёрдугаар сард Дан Колов, Яшар Догу гэсэн хоёр тэмцээнд оролцоно.
Сэтгэгдэл ( 2 )
Бөхийн өвчтэй сэтгүүлч солиорох гэж ядах юм аа, нэг гүрж нэг бөөсөн тэмцээнд оролцох эсэх нь маньд ер нь ямар хамаа байна аа
Аав руугаа “OKOSU\nдээр (Whats-app 2348115799318 )\nТэр танд ямар ч төрлийн тусламж үзүүлэхэд бэлэн байна.\nХайрын шившлэг, харилцааг сэргээх,\nОюун санааны асуудал, Шүүхийн ялалт, Эхийн үр жимс, Өвчний шийдэл, Сугалаанд хожих, Төрөл бүрийн өвчнийг анагаах, байгалийн үндэс, ургамлаар нь бүх төрлийн үхлийн аюултай өвчнийг анагааж, Үе удмын шалтгааныг арилгах, Хуучин амрагтай болох буцаж. Мөн өөр ямар нэгэн шившлэгийг түүн рүү okosherbalhome@gmail.com цахим шуудангаар илгээнэ үү