МХБХ-ны шүүгчид ОУХБХ-ноос 2022 оны үнэмлэх, тэмдгээ гардан авлаа

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 25

Монголын Хөлбөмбөгийн Холбооны ЕНБД Д.Тэрбаатар, Спортын мастер ахмад хөлбөмбөгчин Р.Бадамдорж болон Шүүгчийн хэлтсийн дарга Д.Түмэнбаяр нар 2022 оны ОУХБХ-ны шүүгчдийг хүлээн авч уулзаж энгэрийн тэмдэг болон үнэмлэхийг гардуулан өглөө.

2022 оны ОУХБХ-ны шүүгчдээр АХБХ-ны Элит шүүгч Б.Хаш-Эрдэнэ, АХБХ-ны Элит туслах шүүгч Э.Ариунболд, АХБХ-ны Элит туслах шүүгч Э.Галбадрах, АХБХ-ны Элит туслах эмэгтэй туслах шүүгч Ө.Батцэцэг, АХБХ-ны Элит футзалын шүүгч Р.Жаргалсайхан нар тэмдгээ авсан бол 2022 оны ОУХБХ-ны болзлыг хангаж байгаа МХБХ-ны “А” ангиллын шүүгч Э.Нямсайхан талбайн шүүгчээр, МХБХ-ны “А” ангиллын шүүгч Г.Сүх-Эрдэнэ, Н.Түвшинжаргал нар туслах шүүгчээр тус нэмэгдсэнээр МХБХ-ны нийт 8 шүүгч ОУХБХ-ны шүүгчийн 2022 оны жагсаалтад албан ёсоор нэрээ бичүүллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ZIO(129.205.124.19) 2022 оны 01 сарын 25

Аав руугаа “OKOSU\nдээр (Whats-app 2348115799318 )\nТэр танд ямар ч төрлийн тусламж үзүүлэхэд бэлэн байна.\nХайрын шившлэг, харилцааг сэргээх,\nОюун санааны асуудал, Шүүхийн ялалт, Эхийн үр жимс, Өвчний шийдэл, Сугалаанд хожих, Төрөл бүрийн өвчнийг анагаах, байгалийн үндэс, ургамлаар нь бүх төрлийн үхлийн аюултай өвчнийг анагааж, Үе удмын шалтгааныг арилгах, Хуучин амрагтай болох буцаж. Мөн өөр ямар нэгэн шившлэгийг түүн рүү okosherbalhome@gmail.com цахим шуудангаар илгээнэ үү

0  |  0
Top