Дэлхийн хамгийн баян хөлбөмбөгч Фаик Болкиа Тайландын “Чонбури” багт шилжлээ. 23 настай Фаик Брунейн султан Хассанал Болкиагийн хамаатан бөгөөд 15.47 тэрбум еврогийн хөрөнгөтэй юм.
Тэрээр өмнө нь Португалын “Маритиму” багт тоглож байсан. Английн Саутгемптон, Челси, Лестер багийн академиудад суралцаж байжээ.
“Чонбури” багийн эзэн Сасит Сингтотонг “Дэлхий нийтийн анхаарлыг татсан хөлбөмбөгч манай багт ирсэнд баяртай байна. Тэр дэлхийн хамгийн баян хөлбөмбөгч. Гэхдээ хөрөнгө нь бидэнд хамаагүй. Тэр үнэхээр мэргэжлийн тамирчин. Англид удаан тоглосон туршлагатай хөлбөмбөгч. Бид одоо Тайландын аварга болохоор тэмцэх болно” гэж сэтгүүлчдэд мэдээлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )