Митакэүми ОЗЭКИ боллоо

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 26

Японы сүмо бөхийн холбооноос өнөөдөр Хаврын тэмцээний банцүкэ тогтоох болон Захирлуудын зөвлөлийн хуралдаан хийж, өнгөрсөн нэгдүгээр сарын тэмцээнд түрүүлж, гурав дахь түрүүгээ авсан сэкивакэ Митакэүмид озэки цол олгох болсноо албан ёсоор зарлалаа.

Холбооноос Дэваноүми дэвжээнд Касүгано ояката, Онарүто ояката нарыг тусгай элчээр илгээж, энэ тухай мэдэгдсэн байна.

Митакэүми “Баяртайгаар хүлээн авч байна. Озэки цолны нэр хүндийг сэвтүүлэхгүй, талархах сэтгэлээ марталгүй, хичээн зүтгэх болно” хэмээн шинэ цолоо хүлээн авлаа.

Яагаад талархах сэтгэл гэж хэлсэн талаараа тэрээр сэтгүүлчдэд “Дунд ангид байхад л багш минь их сургуульд ч, мэргэжилд орсон ч багш ояката нарынхаа ачийг үргэлж санаж яв гэж сургадаг байсан” гэж тайлбарласан юм.

 Митакэүми Нагано мужаас 1795 оны Райдэнгаас хойш төрсөн анхны озэки болж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.68.10) 2022 оны 01 сарын 26

Японууд одоо энэ нехрийгее екозуна болгох гээд л чичирчих байх даа кк

0  |  0
Top