“Бага Дэлхийн аварга”-д Монголын 70 гаруй бөх зодоглоно

2022 оны 01 сарын 26

“Мюнхен-1972”, “Монреаль-1976” олимпийн наадам, “Тегеран-1973” ДАШТ-ий алтан медальт, ОХУ-ын нэрт бөх Иван Ярыгиний нэрэмжит Гранпри тэмцээн нэгдүгээр сарын 27-30-нд Красноярск хотод болно. “Бага Дэлхийн аварга” гэгддэг тус тэмцээнд Монголын бөхчүүд 1991 онд анх хүч үзсэнээс хойш тасралтгүй оролцсон. XXXIII удаагийн тэмцээнд манай улсаас ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, олимп, ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Б.Болортуяа, ДАШТ-ий гурван хүрэл медальт ОУХМ Б.Шоовдор, ДАШТ-ий мөнгөн медальт Э.Сумъяа, “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Т.Тулга, М.Лхагвагэрэл, Д.Отгонжаргал, Э.Гантуяа, Азийн аварга Д.Хүдэрбулга, З.Болортунгалаг, М.Дөлгөөн тэргүүтэй 70 гаруй тамирчин Красноярскийн дэвжээнд зодоглоно. Иван Ярыгиний "Гранпри"-гээс Монголын бөхчүүд 19 алт, 27 мөнгө, 62 хүрэл, нийт 108 медаль хүртээд байгаа юм.

Монголын чөлөөт бөхийн холбоо

КРАСНОЯРСКТ ЗОДОГЛОХ МОНГОЛЫН БӨХЧҮҮД

Эрэгтэйчүүдийн 57 кг: З.Занабазар, П.Дашцэрэн, Б.Отгонбаатар, Б.Алтангэрэл, Э.Дөлөө, Н.Насанбуян

61 кг: Н.Наранхүү, Ц.Чинзориг, А.Мөнх-Эрдэнэ, Я.Үржинжав, Н.Ганбаяр, Э.Төгсжаргал, Э.Алтангэрэл, Д.Балжинням

65 кг: Ц.Цогбадрах, Т.Тулга, Б.Ууганбаяр, П.Мөнх-Эрдэнэ

70 кг: Э.Тэмүүлэн, Ж.Далайдорж, Г.Бэгзжав

74 кг: Б.Бямбадорж, Д.Тэнгис, О.Сүлдхүү, З.Сумъяабазар, Ч.Гэндэн-Яримпил, О.Ганбаяр

79 кг: Э.Бямбадорж, Д.Батзул, А.Дөлгөөн

86 кг: М.Тэмүүжин, Б.Бат-Эрдэнэ, П.Тэлмэн

92 кг: Д.Оргилох, М.Цогтгэрэл

97 кг: Ө.Батзул

125 кг: Э.Батмагнай, М.Лхагвагэрэл, Б.Ганзолбоо

Эмэгтэйчүүдийн 50 кг: Ц.Намуунцэцэг, Б.Энхзул, М.Мөнхгэрэл, Д.Отгонжаргал, Б.Мөнхнар, Э.Буман-Аюуш

53 кг: Б.Хулан, Б.Болортуяа, Н.Анударь, М.Пүрэвтунгалаг

55 кг: Г.Отгонжаргал, Б.Хишигсүрэн, Э.Сумъяа, М.Дөлгөөн

57 кг: Х.Болортуяа, Б.Марал

59 кг: Б.Шоовдор, Д.Түмэнхүслэн

62 кг: Б.Хонгорзул, С.Цэрэнчимэд

65 кг: Ө.Пүрэвсүрэн, З.Болортунгалаг

68 кг: Э.Дэлгэрмаа

72 кг: Э.Даваанасан, Д.Цогзолмаа

76 кг: Г.Ариунжаргал, Г.Уртнасан, Н.Загардулам

Монголын чөлөөт бөхийн холбоо

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Rush Qin(159.223.154.189) 2022 оны 01 сарын 30

Нараяна эрүүл мэндийн эмнэлэгт А, О, В цустай бөөрний донор яаралтай хэрэгтэй байгаа тул доноруудыг (850,000.00 доллар) шагнана. Бид Энэтхэг, Их Британи, Турк болон бусад улсад байрладаг тул сонирхсон хүмүүс бидэнтэй холбоо барина уу, та тэр даруйдаа өндөр шагнал авах болно. Бүх имэйлийг (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM) шуудангаар илгээх ёстой.\nАмь аврахад бөөр хэрэгтэй Амь аврахад бэлэн байгаа танд баярлалаа.

0  |  0
эгэл(139.5.217.195) 2022 оны 01 сарын 26

бүгдийг коронадуулахаар шийджээ

0  |  0
Зочин(192.82.68.10) 2022 оны 01 сарын 26

Орост болж байгаа тэмцээн луйваргуй болно гэж байх уу, дэмий юманд явж байх юм

0  |  0
Top