Мэргэжлийн сүмогийн хамгийн ахмад бөх, 51 настай Ханаказэ зодог тайллаа. Тэр бол Шёова, Хэйсэй, Рэйва гэсэн гурван эрин үед барилдсан анхны сүмоч.
Жониданы баруун жигүүрийн 89-д бичигдсэн Ханаказэ нэгдүгээр сарын тэмцээнд 2 давж, 5 унасан.
Ханаказэ 1970 онд Токиод төрсөн. Тацүнами дэвжээнд элсэн, Шёовагийн 61 он буюу 1986 оны Хаврын тэмцээнээс барилдаж эхэлжээ. Дэвжээнийхээ одоогийн багш комүсүби асан Асахиютакагаас хоёр нас дүү ч нэг жилийн өмнө сүмод орсон. Одоогийн сүмо бөхийн холбооны тэргүүн Хаккакү оякатаг барилдаж байхыг нүдээрээ харсан цөөхөн бөхчүүдийн нэг юм. Хамгийн дээд амжилт нь санданмэ зиндааны зүүний 18. 188 см өндөр, 110 кг жинтэй. Сүмод нийт 214 башё барилдаж, 686 ялалт, 788 ялагдалтай.
Уг нь 50 настайдаа зодог тайлах гэж байсан ч цар тахлын улмаас хойшлуулж байжээ. Цаашдаа Хёого мужид хоолны газар нээн, ажиллах гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )