Ши Жиньпин: Хятад улс хамгийн аюулгүй олимп зохион байгуулна

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 26

БНХАУ-ын тэргүүн Ши Жиньпин энэ сарын 25-нд ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бахыг Бээжин дэх Төрийн ордонд хүлээн авлаа.

Ши Жиньпин Хятад улс олимпын наадамд зургаан жил бэлтгэж, бэлтгэл бүрэн хангасныг онцлоод, “Дэлхийн 90 гаруй улсаас 3000 тамирчин олимпод оролцоно. Бид спортын хүрээлэн, техникийн хангамж, үйлчилгээг дээд зэргээр үзүүлэх болно. Өвлийн олимпын бүх оролцогчийн аюулгүй байдлыг бүрэн хангаж чадна. Олимп зохион байгуулсны ачаар бид 300 сая иргэнээ өвлийн олимпын төрлөөр хичээллэдэг болгохоор зорьсон маань биеллээ. Өвлийн спорт Хятадад хөгжлийнхөө өндөр түвшинд гарсан” гэж мэдэгдлээ.
 


ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах "Бээжингийн өвлийн олимп Хятадын ард түмний олон улсын олимпын хөдөлгөөнд оруулсан том хувь нэмэр байх болно" гээд, талархал дэвшүүлсэн байна.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top