Якутын баг "Иван Ярыгин"-ы тэмцээнд оролцож чадахгүй боллоо

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 26

Энэ сарын 26-30-нд ОХУ-ын Красноярск хотод чөлөөт бөхийн Гран-при Иван Ярыгин тэмцээн явагдана. Омикрон хувилбарын халдварын улмаас нэгдүгээр сард явагдах байсан Францын Гран При, Италийн чансааны тэмцээнүүд цуцлагдсан ч Гран-при Иван Ярыгин хуваарь ёсоор явагдана.

Тэмцээнд оролцохоор мэдүүлгээ өгсөн тамирчдын дунд өвдсөн, халдвар гарсан тохиолдол нэмэгдсээр байна. Гүржийн Гено Петриашвили, Лаша Ломтадзе нар оролцож чадахгүй болсон. Якутын шигшээ баг тэр чигээрээ халдвар авч, тэмцээнээс гарсан бол Дагестаны багийн тал нь Махачкалад болсон цугларалтын дараа эмнэлэгт хэвтсэн байна. Ганцаараа үлдэн ажиллаж байсан дасгалжуулагч Гайдар Гайдаров халдвар авснаар хүчирхэг Дагестаны шигшээ ямар байдалтай Красноярскт ирэх нь тодорхойгүй болжээ.

Европын АШТ-д оролцох шигшээ багийг сонгон шалгаруулах тул хөл дээрээ боссон бүх бөхөө Ярыгины тэмцээнд явуулна гэж Дагестаны бөхийн холбооноос мэдэгдсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top