Японы сүмо бөхийн холбооноос өнөөдөр (2022.01.26) “Ёкозүна асан Какүрюү ояката, мөн нэг засуулын шинжилгээний хариу эерэг гарлаа” гэж мэдээллээ.
Тэд өнөөдөр өглөө халуурч, ханиадны шинж тэмдэг илэрсэн тул шинжилгээнд орсон байна. Халдвар авсан нь тогтоогдсон Какүрюү гэртээ өөрийгөө тусгаарлан, эмчилгээнд орох болжээ.
Харин холбооноос засуулыг ямар дэвжээнд харьялагддаг болохыг зарлаагүй ч дэвжээнийхнийг бүгдийг нь шинжилгээнд хамруулахаар болжээ.
Сэтгэгдэл ( 0 )