ХАЦҮ БАШЁ: Зиндаа бүрийн аваргууд болон тусгай шагналтнууд

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 26

Энэ сарын 23-нд Токио хотын Кокүгикан ордонд 2022 оны анхны тэмцээн өндөрлөж, шинэ озэки Митакэүми төрөн гарлаа.

Хоёр озэки хоёулаа ирэх тэмцээнд кадобан болох тул шинэ арслан яг цагаа олж гарч байгаа хэрэг боллоо.

Ингээд өнгөрсөн тэмцээний аваргуудыг, тусгай шагнал хүртсэн бөхчүүдийн хамт танилцуулж байна.
 


Аваргууд

Дээд зиндаа - Сэкивакэ Митакэүми 13-2

  • Дэваноүми дэвжээ. 29 нас.
  • Наганогийн уугуул. 2015 оны 3-р сараас барилдсан.

Жюүрёо - Котошёохо 11-4

  • Садогатакэ дэвжээ. 22 нас.
  • Чиба муж. 2017 оны 11 сараас барилдсан.

Макүшита - Нишикава 7-0

  • Сакайгава дэвжээ. 23 нас.
  • Осака. 2021 оны 3-р сараас барилдсан.

Санданмэ - Мүкайнакано 7-0

  • Миягино дэвжээ. 19 нас.
  • Миэ. 2021 оны 5-р сараас барилдсан.

Жонидан - Асаханшин 7-0

  • Такасаго дэвжээ. 21 нас.
  • Осака. 2016 оны 3-р сараас барилдсан.

Жонокүчи - Накашима 7-0

  • Мүсашигава дэвжээ. 23 нас.
  • Ойта. 2015 оны 11-р сараас барилдсан.
     


Тусгай шагналтнууд

Шүкүншёо – Аби 12-3

Шикорояма дэвжээ. 27 нас.

Сайтама. 2013 оны 5-р сараас барилдсан.

Кантошёо – Котоновака 11-4

Садогатакэ дэвжээ. 24 нас.

Чиба. 2015 оны 11-р сараас барилдсан.

Гиношёо – Митакэүми 13-2

Дэваноүми дэвжээ. 29 нас.

Нагано. 2015 оны 3-р сараас барилдсан.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Rush Qin(159.223.154.189) 2022 оны 01 сарын 30

Нараяна эрүүл мэндийн эмнэлэгт А, О, В цустай бөөрний донор яаралтай хэрэгтэй байгаа тул доноруудыг (850,000.00 доллар) шагнана. Бид Энэтхэг, Их Британи, Турк болон бусад улсад байрладаг тул сонирхсон хүмүүс бидэнтэй холбоо барина уу, та тэр даруйдаа өндөр шагнал авах болно. Бүх имэйлийг (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM) шуудангаар илгээх ёстой.\nАмь аврахад бөөр хэрэгтэй Амь аврахад бэлэн байгаа танд баярлалаа.

0  |  0
хх(103.229.122.219) 2022 оны 01 сарын 27

Сүмог лав үздэггүй манай аав үздэг байсан одоо больсон.

1  |  1
Зочин(192.82.68.10) 2022 оны 01 сарын 27

Хэнд хэрэгтэй сумо вэ, энийг одоо уздэг хун гэж монголд байна уу

1  |  1
Top