Бокс: U22 Азийн АШТ-ий шинэ хуваарийг зарлалаа

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 27

Узбекистаны нийслэлд 22 хүртэлх насны Ази тивийн аварга шалгаруулах боксын тэмцээн үргэлжилж байна.

Энэ сарын 25-нд хагас шигшээ тоглолтууд явагдах байсан ч Кыргызстан, Казахстан, Узбекистан улсуудад тог тасарч, цахилгааны саатал гарсан тул болсонгүй.

Азийн боксын холбооноос хагас шигшээ тоглолтыг 27-нд зохион байгуулж, финалын тулаануудыг 29-нд хийхээр шийдвэрлэжээ.

Манай улсаас 15 тамирчин тус тэмцээнд оролцож байгаагаас хагас шигшээ тулаанд 12 тамирчин шалгарч үлдээд байна..

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top