Өнөөдөр ОХУ-ын Красноярск хотод чөлөөт бөхийн Гран При Ярыгин тэмцээн эхэлж байна. Тэмцээний эхний өдөр эрэгтэй 3, эмэгтэй 4 жингийн барилдаантай.
1-р сарын 27
8:30 - 9:00 Эмнэлгийн үзлэг, жин: эрэгтэй 57, 61, 70 кг, эмэгтэй 50, 55, 59, 65 кг.
11:00 - Урьдчилсан барилдаан: эрэгтэй 57, 61, 70 кг, эмэгтэй 50, 55, 59, 65 кг.
17:00 - Хагас шигшээ: эрэгтэй 57, 61, 70 кг, эмэгтэй 50, 55, 59, 65 кг.
Дээрх цаг нь орон нутгийн цаг бөгөөд Улаанбаатараас нэг цагийн зөрүүтэй.
50 кг-д манай Д.Отгонжаргал хэрхэн барилдах нь их сонирхол татаж байна.
55 кг-д Э.Сумъяа, ОХУ-ын Ирина Ологонова хоёр хагас шигшээд таарвал тун сонирхолтой барилдаан гарах юм.
59 кг-д Б.Шоовдор, Оросын залуу тамирчидтай бараг ганцаараа халз үзэх сугалаа байна.
65 кг-д хагас шигшээд АНУ-ын Форест Моллинари, ОХУ-ын Мария Кузнецова, манай З.Болортунгалаг нар дээд хэсэгт бичигджээ.
Сэтгэгдэл ( 0 )