Японы жүдогийн холбоо хүүхдийн тэмцээнд боох мэхийг хориглолоо

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 27

Бүх Японы жүдо бөхийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн онлайн хурал болж, ирэх дөрөвдүгээр сараас эхлэн дунд сургуулийн тэмцээнд боох мэх хэрэглэхийг хориглох шийдвэр гаргалаа.

Хүүхэд боолгон, ухаан балартахад цусны эргэлт зогсож, тархинд гэмтэл, саатал учирдаг тул ид өсөлтийнхөө үед байгаа багачуудын биед муу нөлөөтэй гэж үзжээ. Японд 1977 он хүртэл хүүхдийн тэмцээнд боох мэхийг хориглодог байжээ. Мөн хурлаар сүүлийн үед хүүхдийн сайн дасгалжуулагч ховордож байгааг онцлон, багш дасгалжуулагч бэлтгэх, сургалт хийхийг салбар байгууллагууддаа үүрэг болгосон байна.  

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(124.158.113.3) 2022 оны 01 сарын 27

Зөв

1  |  0
Top