Жүдо: ОХУ олон улсын тэмцээнд оролцохоо түр хугацаагаар зогсоолоо

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 27

ОХУ-ын жүдо бөхийн шигшээ багаас олон улсын тэмцээнд түр хугацаагаар оролцохоо больж байгаагаа албан ёсоор мэдэгдлээ.

Мэдэгдэлд “Коронавирусний халдварын байдал дэлхий, ОХУ-д эрс нэмэгдэж байгаа болон Оросын шигшээ багийн маш олон гишүүн омикрон халдвар авсан тул Ерөнхий менежер  Эцио Гамба болон дасгалжуулагчдын штабын захирал Виталий Макаров нар шигшээ багийн бэлтгэлийг зогсоохоор шийдвэрлэлээ. Манай шигшээ баг хоёрдугаар сарын 15 хүртэл цугларалт, бэлтгэл хийхгүй. Мөн Португалын Гран При (1-р сарын 28-30), Парисын Их Дуулга (2-р сарын 5-6), Босни Герцеговины ОУ тэмцээн (2-р сарын 12-13), Тель-Авив Их Дуулга (2-р сарын 17-19) тэмцээнүүдэд оролцохгүй. Омикрон хувилбарын халдварын оргил үе удахгүй өнгөрнө гэдэгт найдаж байна. Нөхцөл байдлаас шалтгаалан, олон улсын тэмцээнд оролцох хуваариа батлах болно” гэж дурджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top