Ирэх сарын 4-нд эхлэх Бээжингийн өвлийн олимпын наадамд оролцогчид Бээжинд ирсээр байна. Тэднийг онгоцны буудал дээр шинжилгээнд хамруулж, тусгаарлаж байгаа билээ.
Өчигдөр буюу энэ сарын 26-нд Бээжинд олимпын оролцогч 351 хүн очсоноос 15 хүний шинжилгээний хариу эерэг гарчээ. Гэхдээ халдвар илрэгсдийн дунд тамирчин, дасгалжуулагч байхгүй гэж Зохион байгуулах хорооноос мэдэгдсэн байна.
Мөн зочид буудалд дахин өгсөн шинжилгээгээр урьд өдөр нь ирсэн албаны найман хүн халдвартай нь тогтоогджээ.
Сэтгэгдэл ( 0 )