Мэргэжлийн сүмо бөхийн Ошима дэвжээ эргэн сэргэхээр болжээ. Сүмогийн холбооны эх сурвалжийн мэдээлснээр одоогийн Томозүна ояката буюу Кёкүтэнхо, одоогийн Ошима ояката болох Кайки нар лиценз, эрхээ солилцож, одоогийн Томозүна дэвжээ Ошима дэвжээний нэрийг авах гэнэ.
Ошима дэвжээ бол озэки асан Асахикүни удирдаж байсан, ёкозүна Асахифүжигээс гадна Монголын анхны сүмочдыг төрүүлэн гаргаснаараа алдартай дэвжээ байсан.
Ояката 2012 онд тэтгэвэртээ гарч, Кёкүтэнход дэвжээгээ шилжүүлэх хүсэлтэй байсан ч манай бөх зодог тайлах бодолгүй байсан тул бөхчүүд нь Томозүна дэвжээнд шилжиж, Ошима дэвжээ хаагдаж байсан түүхтэй.
Ийнхүү монгол сүмочдын өлгий Ошима дэвжээ 10 жилийн дараа дахин сэргэх болжээ.
Сэтгэгдэл ( 0 )