Сургалт хүмүүжлийн төвийн хүүхдүүд нэгнээ зодож гэмтээжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 01 сарын 27

Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд-Залуучуудын Сургалт Хүмүүжлийн Тусгай цогцолборын хүүхдүүд нэгнээ зодож гэмтээжээ

Тодруулбал, өчигдөр тус төвд суух 14 настай хүүг мөн төвийн хүмүүжигч 16 настай А гэгч нь зодож, эрүүг нь хугалжээ. Гэмтсэн хүүгийн биеийн байдал одоогоор хэвийн гэх ба ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна.

Хүүхэд-Залуучуудын Сургалт Хүмүүжлийн Тусгай цогцолбор нь нийслэлийн хэмжээнд эцэг эхийн хараа хяналтаас гарсан, гэр оронгүй, хүнд нөхцөлд амьдарч байгаа хагас болон бүтэн өнчин 4-18 насны хүүхдүүдийг нийслэлийн Цагдаагийн газрын Хүүхэд хамгаалал, хаяг тогтоох төв болон дүүргүүдийн Засаг даргын захирамжаар хүлээн авч, 18 нас хүртэл нь байнга байрлуулан, сурч боловсрох нөхцөл боломжоор хангаж, халамжлан хүмүүжүүлж, нийгэмшүүлдэг 24 цагийн үйл ажиллагаатай төрийн үйлчилгээний байгууллага юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ажлаа хигээч бхөнцор(103.229.122.162) 2022 оны 01 сарын 27

Тэгээр

0  |  0
Р(103.229.122.162) 2022 оны 01 сарын 27

ажлаа хийгээч бөхөнцороо

0  |  0
Top