ЖҮДО: Израилын хүсэлтээр ДАШТ-ий товыг өөрчиллөө

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 28

Олон улсын жүдо бөхийн холбооноос энэ жилийн насанд хрэгчдийн дэлхийн аваргын тэмцээнийг дахин хойшлууллаа.

Анх Узбекистаны Ташкент хотод наймдугаар сард болох ёстой байсан ч Исламын наадамтай зөрүүлж, аравдугаар сарын 2-9-нд болгож хойшлуулсан билээ.

Харин энэ удаад Израилын ҮОХ-ны хүсэлтээр аравдугаар сарын 6-12 болгож өөрчилжээ. Израильд аравдугаар сарын 4-5-нд Йом Кипур хэмээх үндэсний баяр болдог тул товыг өөрчлөх хүсэлт гаргасныг Олон улсын жүдо бөхийн холбоо зөвшөөрчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top