ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ сарын 25-нд Бээжингийн олимпод оролцох тамирчидтайгаа онлайнаар уулзаж, амжилт хүсэн ерөөсөн билээ.
Энэхүү уулзалтыг спортын тайлбарлагч Андрей Журанков хатуу шүүмжилсэн байна.
Андрей Журанков “Энэ уулзалтын талаар уран гулгалтынхан надад юу ярьсныг хэлье. Ерөнхийлөгч онлайн уулзана гээд тэднийг маш эрт нэг өрөөнд оруулчихсан. Бүгд хүлээгээд байдаг, бэлтгэлийн хуваарь, цаг өнгөрөөд л. Уулзалт дууссаны дараа бүгд бэлтгэлдээ гарсан, гэхдээ ямар ч бэлтгэл гэхийн аргагүй гулгалт болсон гэсэн. Ойлгоход бэрх зүйл олон байна. Манай улс сайхан, гайхамшигтай улс гэдгийг би ойлгож байна. Чухал зүйл гэдгийг ч ойлгож байна. Гэхдээ энэ хэнд хэрэгтэй гэж? Тамирчдад ямар нэг юм тохиолдсон бол яах вэ? Тэр уулзалтад сэлгээний Базиныг дуудсан байсан ч азаар амжаагүй гэсэн. (Базин халдвар авсан байсан нь дараа нь илэрчээ) Бүгд халдвар авах байсан уу? Орос бол спортын агуу гүрэн гэдэг. Ийм хариуцлагагүй байж болохгүй. Өөрийгөө рекламдахын тулд тамирчдыг ашиглаад л. Төрийн машин ч ажиллаж байна даа” гэж ярьжээ.
Бээжингийн олимпод оролцох Оросын шигшээ баг тун хүнд байдалд байна. Одоогийн байдлаар уран гулгалт, биатлоны хэд хэдэн тамирчин, дасгалжуулагч ковидийн халдвар авсан байгаа. Тэд олимпод оролцож чадах эсэх нь эргэлзээтэй болсон.
Сэтгэгдэл ( 1 )
Путин тамирчиддаа өгөх допинг нь дутаад удсан юмаа