Гран При Ярыгин: З.Болортунгалаг хүрэл медалийн төлөө барилдана

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 28

ОХУ-ын Красноярск хотноо чөлөөт бөхийн Гран При Ярыгин тэмцээн үргэлжлэн явагдаж байна. Өнөөдөр эмэгтэй 65 кг-ын жингийн дагах барилдаан болж, 2021 оны Азийн аварга ОУХМ З.Болортунгалаг ОХУ-ын Анна Красноваг 7:5 ялж, хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй боллоо. Медалийн төлөө барилдаан  19.15 цагаас эхлэнэ. Өрсөлдөгч нь Европын наадмын хүрэл, Европын АШТ-ий хошой хүрэл медальт Мария Кузнецова. 

65 кг

Урьдчилсан:

Форрест Молинари (АНУ) – З.Болортунгалаг (Монгол) 15-5

Мария Кузнецова (ОХУ) - Валерия Трифонова (ОХУ) 11-0

Кристина Еремина (ОХУ) - Кристина Тамразян (ОХУ) 2-7

Ульяна Тукеренова (ОХУ) - Евгения Андрейчикова (Беларусь) 4-12

Алина Климова (ОХУ) - Динара Кудаева (ОХУ) 0-10

Анна Софина (ОХУ) - Мария Лачугина (ОХУ) 7-11

Дарья Бобрулько (ОХУ) - Патриция Брунтил (АНУ) 0-2

1/4 финал:

Анна Краснова (ОХУ) - Форрест Молинари (АНУ) 0-10

Мария Кузнецова (ОХУ) - Кристина Тамразян (ОХУ) 10-0

Евгения Андрейчикова (Беларусь) - Динара Кудаева (ОХУ)

Мария Лачугина (ОХУ) - Патриция Брунтил (АНУ) 0-4

1/2 финал:

Форрест Молинари (АНУ) - Мария Кузнецова (ОХУ) 13-2

Динара Кудаева (ОХУ) - Патриция Брунтил (АНУ) 3-4

Дагах барилдаан:

Дарья Бобрулько - Мария Лачугина 1:2

З.Болортунгалаг - Анна Краснова 7:5

Хүрэл медалийн барилдаан:

Мария Кузнецова (ОХУ) – З.Болортунгалаг (Монгол)

Динара Кудаева (ОХУ) - Мария Лачугина (ОХУ)

ФИНАЛ:

 Форрест Молинари (АНУ) - Патриция Брунтил (АНУ)

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top