Монголын гурван бүсгүй шигшээд шалгарлаа

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 28

ОХУ-ын Красноярск хотод болж буй Иван Ярыгиний нэрэмжит уламжлалт Гранпри тэмцээн хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 65, 79, 125, эмэгтэйчүүдийн 53, 57, 62 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан боллоо.

Манай улсаас эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд ОУХМ Б.Болортуяа, олимп, ДАШТ-ий хүрэл медальт Г.Отгонжаргал нар маргааш хоорондоо алтан медалийн төлөө барилдахаар болов.

Б.Болортуяа хагас шигшээд 14 хоногийн өмнө Сорилоор ялагдсан Б.Хулантай Красноярскт даагаа нэхэж цэвэр, Г.Отгонжаргал эзэн орны Лейла Карымоваг 5:5-аар тус тус ялсан.

Тэднээс гадна 62 кг-д ДАШТ-ий алт, мөнгөн медальт гавьяат тамирчин С.Цэрэнчимэд алтан медалийн төлөө барилдах эрхтэй болж, 53 кг-д Б.Хулан, 57 кг-д Х.Болортуяа нар маргааш хүрэл медалийн төлөө барилдана.

Тэгвэл эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Ослогийн ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Т.Тулга дагах барилдаан хийхээр болов.

Монголын чөлөөт бөхийн холбоо

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(98.215.126.149) 2022 оны 01 сарын 28

mongol oros 2 oos uur oron oroltsoogui yumuu

0  |  0
Top