Э.СУМЪЯА, Б.МАРАЛ нар 55 кг-ын жинд хүрэл медаль хүртэв

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 29

“Будапешт-2013” ДАШТ-ий мөнгөн медальт “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Эрдэнэчимэгийн Сумъяа, 2018 оны өсвөр үеийн Азийн аварга спортын мастер Батцоожийн Марал нар 55 кг-ын жинд хүрэл медалийн эзэн болов.

Э. Сумъяа тус тэмцээнээс зургаан медаль хүртээд байгаагаас тав дахь хүрэл нь (2015, 2016, 2017, 2019, 2021 онд хүрэл медаль хүртсэн) болж байна. Тэрбээр хүрлийн төлөөх барилдаанд Казахстаны Марина Седневаг 12:0-ээр ялсан.

Харин “Женко” клубийн 19 настай залуу тамирчин Б.Марал ОХУ-ын Анастасия Яндушкинаг цэвэр ялснаар анх удаа насанд хүрэгчдийн ангилалд олон улсын тэмцээнээс анхны медалиа зүүлээ.

Монголын чөлөөт бөхийн холбоо

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top