MGL-1 Fighting Championship холбооны 57кг жингийн аварга, "Ардын хүү" хочит Отгонжаргалын Пүрэв холимог тулааны ONE Championship холбоонд хоёр дахь тулаанаа хийж, хоёр дахь ялалтаа авлаа.
Only the Brave нэртэй тус тэмцээнд түүний өрсөлдөгч нь Бразилын Jiu jitsu болон жүдо бөхийн хар бүстэй Микаэл Гильерме де Хесус байлаа. Манай тамирчин гурван үе тулалдаж, шүүгчдийн саналаар яллаа.
Энэ нь түүний 9 дэх дараалсан ялалт бөгөөд ONE Championship холбоонд хоёр тулаан хийж, хоёуланд нь ялаад байна.
Сэтгэгдэл ( 2 )
Тэмццээнийг узсэн, Маш сайн тоголсон, хойшид барилдлаагаа жаахан сайжруулчихвал буур сайн Ардын хуу болно
Amjilt.\n