Сар шинийн баярт зориулсан Тарвалин хийдийн нэрэмжит Сумын цолтон болон залуу бөхчүүдийн 94 дэх удаагийн ээлжит барилдаанд 608 идэр залуу хүчтэнүүд уран мэх, авхаалж самбаа сорин барилдсанаас Архангай аймгийн Тариат сумын харьяат сумын заан Содномцэрэнгийн Майнбаяр 10 даван түрүүлж, Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат, сумын заан Дэлгэрийн Цэрэнням үзүүрлэлээ.
Их шөвгийн гуравт Увс аймгийн Хяргас сумын харьяат, сумын заан Х.Бумбаяр шалгарч, дунд шөвгийн тавд Өвөрхангай аймгийн Сант сумын заан Д.Бат-Эрдэнэ, Увс аймгийн Тэс сумын заан Б.Өсөхбаяр нар үлдэв.
Өнөөдөр Сар шинийн баярт зориулсан Дашчойлин хийдийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан 12:00 цагаас МБӨ-нд болно.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Сэтгэгдэл ( 1 )
Энэ цувдаа нарыг хэн үздэг бнаа