Мэргэжлийн сүмо бөхийн озэки асан Гоэйдо 2020 оны нэгдүгээр сард зодог тайлсан. Гэвч цар тахлын улмаас зодог тайлах ёслолоо хийж, магэ үсээ авахуулж чадахгүй байсаар хоёр жил өнгөрсөн билээ.
Хоёр ч удаа хойшилсон түүний түүний зодог тайлах ёслол, барилдаан өчигдөр Бөхийн Өргөө Кокүгикан ордонд болж, Гоэйдо албан ёсоор сүмо бөхийн үстэйгээ салах ёс гүйцэтгэлээ.
Гоэйдогийн ёслолд анхны багшаас нь эхлэн, мэргэжлийн боксын дэлхийн аварга асан Үчияма, Магаки ояката буюу Хакүхо, ёкозүна Тэрүнофүжи, озэки Такакэйшёо, Митакэүми нарын нийт 400 зочин оролцлоо.
Гоэйдо зодог тайлаад Такэкүма нэрээр Сакайгава дэвжээнд туслах оякатагаар ажиллаж байгаа ч хоёрдугаар сарын 1-нд өрх тусгаарлан, Такэкүма дэвжээг шинээр байгуулах гэж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )