Өнөөдөр ОХУ-ын Красноярск хотод Гран При Ярыгин тэмцээний сүүлийн өдөр. Эрэгтэй 74, 86, 92, 97 кг, эмэгтэй 68, 72, 76 кг-ын жингийн барилдаануудтай. Манай гурван бөх медалийн төлөө барилдах юм. Э.Даваанасан ОХУ-ын Ксения Бураковатай алтан медалийн төлөө өрсөлдөнө. Буракова 2021 оны ОХУ-ын аварга, 2018, 2019 оны УАШТ-ий мөнгөн медальтай. Хоёр удаа Гран При Ярыгинаас хүрэл медаль хүртэж байсан бөх байна.
Хүрэл медалийн төлөө барилдахаар 72 кг-д Д.Цогзолмаа өрсөлдөгчөө хүлээж байгаа бол 76 кг-д Н.Загардулам ОХУ-ын Мария Силинатай хүрлийн төлөө өрсөлдөнө.
Нэгдүгээр сарын 30
12:00 Дагах барилдаан: эрэгтэй 74, 86, 92, 97 кг, эмэгтэй 68, 72, 76 кг.
14:00 Медалийн төлөөх барилдаан: эрэгтэй 74, 86, 92, 97 кг, эмэгтэй 68, 72, 76 кг.
17:00 Шагнал гардуулах ёслол.
17:30 Хаалтын ажиллагаа.
Дэвжээ 2
Дэвжээ 3
Сэтгэгдэл ( 0 )