ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин тэргүүтэй 20 гаруй орны Төрийн тэргүүн Бээжингийн олимпын наадмын нээлтийн ажиллагааг үзэж сонирхох юм.
Гэхдээ В.Путин энэ үеэр бусад орны удирдагчидтай уулзахгүй гэнэ.
Ерөнхийлөгчийн Хэвлэлийн албаны дарга Дмитрий Песков “Цар тахлын үед явагдаж байгаа тул Өвлийн олимпын наадмын зохион байгуулагчид маш хатуу хязгаарлалт авч байгаа. Тамирчин, дасгалжуулагч төдийгүй дээд хэмжээний зочдод ч энэ дүрэм хамаатай. Ерөнхийлөгч В.Путины ажлын төлөвлөгөөнд Бээжинд ганцхан уулзалт орсон байгаа. БНХАУ-ын тэргүүн Ши Жиньпинтэй бүрэн хэмжээний хэлэлцээр хийнэ. Бусад орны Төрийн тэргүүдтэй уулзахгүй” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )